蒙古国在扎门乌德正式启动“禁足”和“一户一检”等措施
据蒙古IKON网7月10日报道,蒙古国政府驻扎门乌德口岸全权代表、政府总理顾问阿拉坦格日勒,为使扎门乌德口岸的通关活动恢复常态,在当地分步采取措施。
如,为做好疫情防控工作,建立“绿色”区域等目的,决定在扎门乌德县的部分区域,自2021 年 7 月 10 日6时至19日期间,实施禁足和限制交通出行活动。
为严格落实制定的禁足和限制交通出行等措施,扎门乌德县共派出160 名国家公职人员,深入街道、广场等公共场所执勤。
此外,为彻底消除疫情,扎门乌德县当局从今天开始,正式启动了“一户一检”活动,以降低疫情传播的风险。
同时,继续执行此前规定的,除健康、殡葬等特殊原因以外,禁止其他人员从乌兰巴托和其它省份进入扎门乌德县境内通行。自7月20日起,准许扎门乌德县的居民和在当地工作的政府及非政府组织的工作人员等,持PCR检测合格结果通行,并要接受为期一周的居家隔离措施。
另外,受到“国庆那达慕”节放假影响,2021年7月11日至15日,中蒙边境的公路口岸将关闭。(为学习交流,原文附后!)
Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэт төлөөлөгч Л.Алтангэрэл Замын-Үүд боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх зорилготой үе шаттай ажлуудыг хийж эхэлжээ.
Тухайлбал, цар тахлын хор уршгийг арилгах, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах, эрүүл бүс болох зорилгоор тус сумын зарим багийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 19-ний өдрийг дуустал хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байна.
Хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын 160 төрийн алба хаагч нар гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Түүнчлэн халдварын тархалтыг хумих зорилгоор өнөөдрөөс эхлэн Замын-Үүд суманд "Нэг өрх - нэг шинжилгээ" аян зохион байгуулагдаж байна.
Улаанбаатар хот болон бусад аймгаас Замын-Үүд сум руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжилж буй.
Замын-Үүд сумын үндсэн оршин суугч, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид долдугаар сарын 20-ны өдрөөс хойш нэвтрэхийг зөвшөөрөх ба PCR шинжилгээг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгож, долоо хоног гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх юм байна.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу 2021 оны долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал баяр наадмын өдрүүд тохиож байгаа учир Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй.
(消息主要来自7月10日蒙古IKON网)
▽ 更多推荐阅读 ▽
▶︎重磅:蒙古国对扎门乌德口岸的海关、边检人员等,做出“大换血”